Онлайн дуудлага худалдаанд оролцох зохицуулалт
- Манай вебсайтын үйл ажиллагаа нь Монгол улсад мөрдөгдөж буй хуулийн хүрээнд явагдах болно.
- Манай вебсайт нь Нэгдсэн Үндэсний байгууллагын бараа бүтээгдэхүүн дээрх олон улсын конвенцэд нэгдээгүй болно.
Онлайн дуудлага худалдаанд оролцох тухай
- Онлайн дуудлага худалдаанд 16 наснаас дээш, эрх зүйн чадамжтай, хүн болгон оролцох эрхтэй.
- Онлайн дуудлага худалдаанд www.ebid.mn – ийн ажилчдыг оролцохыг байгууллагын дүрмийн дагуу үл зөвшөөрнө.
- www.ebid.mn –ийн бараа бүтээгдэхүүнүүд нь худалдаа үйлчилгээ явуулж буй албан байгууллага ба хувь хүмүүст зориулагдсан болно.
- Онлайн дуудлага худалдааг үймүүлэх буюу санаатайгаар дүрмэнд харш зүйл хийх гэж оролдсон хэрэглэгчийн үйлчлүүлэх эрхийг www.ebid.mn – ээс автоматаар хаах эрхтэй.
Онлайн дуудлага худалдаанд бийд , худалдан авалт хийх тухай
- Хэрэглэгч өөрийн хүссэн барааныхаа ID кодыг 155000 гэсэн тусгай дугаарлуу илгээх энэ процессийг бийд хийх гэж нэрлэнэ.
- Барааны нэрлэсэн үнийн дүнгээс хамаараад нэг бийдийн үнэ нь харилцан адилгүй байна.
- Онлайн дуудлага худалдаа дуусах мөчид хамгийн сүүлийн бийдийг хийсэн хэрэглэгч холбогдох онлайн дуудлага худалдааны ялагчаар шалгарна.
- Эцсийн үнэ гэж хэрэглэгчдээс ирсэн хамгийн өндөр үнийн саналыг хэлнэ.
- Онлайн дуудлага худалдаа дуусахаас 3 минутын дотор бийд хийсэн тохиолдолд бусад хэрэглэгчдэд бийд хийх боломжийг олгохын тулд www.ebid.mn – ээс автоматаар онлайн худалдааг 3 минутаар сунгана.
- Барааны эцсийн үнэд худалдан авагчийн хийсэн бийдийн үнэ болон интенет ашигласан зардал, цахилгаан эрчим хүчний зардал хамааралгүй болно. Өөрөөр хэлбэл худалдан авагч бараагаа худалдан авах үедээ эцсийн үнийн саналтай тэнцэх үнээр барааг худалдаж авна.
- Онлайн худалдаа дууссанаас хойш 2 хоногийн дотор ялагч бараагаа, барааны үнийг төлснөөр авах эрхтэй.
- Онлайн дуудлага худалдаагаар борлуулагдсан бараа бүтээгдэхүүний үнэ нэрлэсэн үнээс давсан тохиолдолд орлогыг “Эрдмийн мод” боловсролын төслийн үйл ажиллагаанд зориулна.
Барааг буцаах болон цуцлах тухай
- 2 хоногийн дотор худалдан авалт хийгдээгүй тохиолдолд тухайн онлайн худалдаанд хамгийн өндөр үнийн санал тавьсан дараагийн оролцогчид www.ebid.mn – ээс худалдан авалт хийхийг зөвшөөрч, утсаар мэдэгдэнэ.
- Худалдан авч буй бараа бүтээгдэхүүн нь зурган дээрхээс өөр эсвэл тухайн бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй тайлбар дээр тэмдэглэгдээгүй эвдрэл гэмтэлтэй байна гэж үзсэн тохиолдолд цаг алдалгүй www.ebid.mn – нд мэдэгдэх үүрэгтэй. Худалдан авалт хийгдсэнээс хойш 2 цагийн дотор барааг буцаах талаар мэдэгдээгүй тохиолдолд барааг буцаахгүй.
- Явагдаж буй дуудлага худалдаа, давагдашгүй хүчин зүйлээс болж
бүтэлгүйтэх буюу цуцлагдсан тохиолдолд, тус дуудлага худалдаанд
оролцсон бүх хэрэглэгчдийн үнийн санал явуулсан мессежний зардлыг
www.ebid.mn – ээс гаргаж, бүх хэрэглэгчдийг хохиролгүй болгох ба
дуудлага худалдааг нэг сарын дотор дахин зарлана.
- www.ebid.mn – ээр худалдаалагдаж буй программ хангамж, аудио, CD, DVD, BD болон видео гэх мэт бараа бүтээгдэхүүнүүдийг буцаахгүй болно.
Бараа бүтээгдэхүүний талаарх санал, хүсэлтийн тухай
- Хэрэглэгч бараа бүтээгдэхүүний талаар нэмэлт тайлбар, хүсэлт гаргахыг хүсвэл ebidmn@yahoo.com –ooр холбогдож, холбогдох барааны тухай мэдээллийг авах боломжтой ба www.ebid.mn – ээс ажлын 24 цагийн дотор хариуг явуулах болно.