Итгэлцэл бүхний түлхүүр
www.ebid.mn нь худалдагч худалдан авагчийг хооронд нь холбож өгөх үндсэн зорилготойгоор 2009 оны 12 сарын 1-нд байгуулагдсан сайт юм. Интернет, гар утас дээр суурилсан орчин үеийн техник технологийн ололтыг, худалдаатай уялдуулан, хэрэглэгчдийн цаг болон мөнгийг хэмнэж байгаа нь www.ebid.mn-ий онцлог юм. Гар утсаа ашиглан, өөрийн хүссэн бараандаа үнээ өгч худалдаж авдаг, шинэ төрлийн үйлчилгээ Монгол улсад бий болгож байгаадаа сэтгэл маш өндөр байна. www.ebid.mn вебсайт ажилд орсноор доор дурдсан боломжуудыг хэрэглэгч танд нээж өгч байгаа бөгөөд цаашид ebid 2.0 хувилбараар өшөө олон боломжийг хэрэглэгчдэд бүрдүүлэхээр хичээнгүйлэн ажиллаж байна.
- Хэрэглэгч та өөрт байгаа бараа бүтээгдэхүүнээ www.ebid.mn –ийн тусламжтайгаар интернетийн өргөн уудам сүлжээнд байрлуулж борлуулах боломж.
- Хэрэглэгч та өөрийн худалдан авахыг хүсэж буй бараа бүтээгдэхүүнээ хаана байгаагаас үл хамааран интернетийн сүлжээ ашиглан худалдан авах боломж.
Бидний хийж байгаа ажил хэрэглэгч та бүхний хичээл, зүтгэлээр цаашид хөгжиж явах болохоор хүн болгоныг дэмжиж туслахыг хүсэж байна. Манай вебсайтаар зочилсон танд баярлалаа.
www.ebid.mn –ийг үүсгэн байгуулагч:
Дарьганга Алгаагийн Төмөрбаатар.
Өөлд Сүхбаатарын Мөнх-Эрдэнэ.