jirgee
 
Тусламж
Ebid.mn гэж юу вэ?

Ebid нь онлайнаар хүмүүсийн хэрэгцээт барааг зах зээл дээрх үнээс харьцангуй хямдаар хэрэглэгчдэд хүргэх болон хэрэглэгчээс хэрэглэгчид онлайн дуудлага худалдааны тусламжтайгаар барааг хүргэх боломжийг олгож буй веб сайтын нэр юм.

Ebid.mn гэдэг нь цоо шинэ зүйл үү?

Үгүй. Дэлхий дээр ebay гээд хамгийн алдартай дуудлага худалдааны сайт байдаг. Бараг л худалдаалахгүй юм гэж байхгүй болжээ. Хэрэглэгчдээс хэрэглэгчрүү гэсэн иймэрхүү вебсайтууд сүүлийн хэдэн жилд маш эрчимтэй хөгжиж байгаа.

Ebid.mn ийн дуудлага худалдаанд оролцоход юу шаардлагатай вэ?

Танд мэдээж компьютер, гар утас, интернетийн сүлжээ хэрэгтэй. Та дуудлага худалдаанд өөрийнхөө үнийн саналыг өгөхийн тулд гар утсаа ашиглан манай 155000 гэсэн тусгай дугаарлуу тухайн дуудлага худалдааны кодыг явуулахад хангалттай.

Үнийн санал өгөхдөө юуг анхаарах вэ?


Та үнийн санал өгөхдөө тухайн дуудлага худалдааны код-ыг манай 155000 гэсэн тусгаар дугаар руу илгээхэд л хангалттай. Код нь тухайн дуудлага худалдааны үндсэн зургийн баруун доод буланд улаанаар бичсэн байх болно.

Онлайн дуудлага худалдааны ашиг нь юу вэ?

Дуудлага худалдааны зорилго нь лангуун дээр тэр бүр байдаггүй ховор бүтээгдэхүүн болон лангуун дээр байдаг ч гэсэн үнэтэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнэнээс арай хямдаар бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт хүргэхэд оршино.

Өөрт байгаа бараагаа танай сайтын дуудлага худалдаанд оруулж болох уу?

Болно. Энэ бол чөлөөтэй манай вебсайт дээр байгаа онлайн дуудлага худалдаанд барааг оруулах тухай зохицуулалтыг уншина уу.

Онлайн дуудлага худалдааны худалдан авагч гэж хэнийг хэлэх вэ?

Онлайн дуудлага худалдаа нь тодорхой хугацааны турш явагдах бөгөөд хугацаа дуусах агшинд буюу хамгийн сүүлийн үнийн санал явуулсан хэрэглэгч ялагчаар тодорч, хамгийн сүүлийн үнийн дүнгээр тухайн барааг худалдан авах боломжтой болно.

Цаг дуусахаас сүүлийн мөчид санал өгвөл дараагийн санал өгөх хүнд ямар боломж олгох вэ?

Программ хангамжийн түвшинд хугацаа дуусах сүүлийн мөчид санал өгсөн тохиолдолд дараагийн хэрэглэгчдэд боломж олгохын тулд 5 минутын сунгалтыг хийж өгсөн байгаа учир дуудлага худалдаанд бүх хүмүүс тэгш эрхтэй оролцох боломжтой.

Ebid ээс хямд бараа авч чадах нь үнэн үү?

Энэ бол үнэн. Яагаад гэвэл дуудлага худалдаанд тавигдаж буй барааны эхлэх үнэ нь тухайн барааны зах зээлийн үнийн 70 хувиас хэтрэхгүй байх дүрэмтэй учраас, та ямар нэгэн хэрэгцээтэй бараагаа зах зээлийн үнээс хямд авах боломжтой.

bid гэж юу вэ?

Bid гэдэг нь англи хэлэнд үнэ санал болгох гэсэн утгатай үг бөгөөд та дуудлага худалдаанд өөрийнхөө үнийг санал болгож буй утгыг илэрхийлнэ.

Нэг санал өгөхөд хэдэн төгрөг гар утсан дээр унах вэ?

Нэг санал өгөх буюу нэг бийд хийхэд 350 төгрөг сүлжээ үл хамааран унах бөгөөд түүний 50 хувийг гэрээ ёсоор тухайн үүрэн телефон оператор компани авдаг.

Өөрийнхөө дураар үнэ санал болгож болох уу?

Болохгүй. Манай сайт бол зах зээлийн үнийн хөөрөгдлийн эсрэг үйл ажиллагаа явуулах зорилгоор хийгдсэн бөгөөд нэг бид хийхэд тухайн барааны үнээс хамаараад 100, 200, 500, 1000, 2000, 2500, 10000 төгрөгийн үнийн саналыг хэрэглэгчдэд санал болгож байгаа.

Эрдмийн мод төсөл гэж юу вэ?

Монгол улсын нийт хүн амыг насны ангилалаар авч үзвэл 18-аас 22 насны хүмүүс бусад насны ангилалтай харьцуулахад хамгийн их хувийг эзэлж байгаа юм. Эндээс харахад бидэнд боловсролыг дэмжсэн ямар нэгэн юм хийх шаардлагатай нь харагдаж байна. Оюуны ядуурал гэдэг бол өнөөдөр өмсөх хувцас, өлсөж явахаас илүү хэцүү, улс оронд хүнд ачаа болдог хүчин зүйл юм. Тиймээс бид 2008 оноос Эрдмийн мод нэртэй монголын залуучуудын цуглардаг номын санг байгуулья гэж ярилцаж эхэлсэн бөгөөд төслийн хүрээнд ажил нь ерөнхийдөө дуусаж байгаа билээ. Энэ төслийг мэдээж бид нар өөрсдөө мөнгөөрөө санхүүжүүлээд хийнэ гэдэг бол худлаа. Тийм болохоор Монголын боловсролын төлөө бага ч гэсэн санаа зовж явдаг хүмүүсийг ядаж нэг смс бид нарлуу илгээж дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.